ИНТЕР СОЛЮШНС МЕНЕЖМЕНТ ХХК

Бидний тухай
Бидний тухай

Бид хэн бэ

Майкрософт Динамикс бизнес шийдлүүдийг хэрэгжүүлэх, худалдан борлуулах болон зөвлөх үйлчилгээ эрхэлдэг Интер Солюшнс Менежмент компани нь 2015 онд байгуулагдан Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж байна.

Манай компани Монголын зах зээл дэх томоохон болон дунд хэмжээний байгууллагуудад технологи, бизнес процессын зөвлөх үйлчилгээ буюу тусгайлан Майкрософт Динамикс Бизнес Централ 365, CRM, ханган нийлүүлэлтийн сүлжээний бизнесийн шийдлийг санал болгон ажилладаг.

Манай ажилтнууд бүгд олон жилийн туршлагатай, Майкрософт Динамикс Бизнес Централ 365 системийн мэргэжилтнүүд бөгөөд Microsoft Sure Step хэрэгжүүлэлтийн системд суурилсан, өргөтгөх боломжтой аргачлалыг ашиглан таны бизнесийн процессын чухал шаардлагад нийцүүлэн тохируулсан Майкрософт Динамикс Бизнес Централ 365 системийг амжилттай хэрэгжүүлдэг.

Бидний гол зорилго бол худалдан авагч бүрийн хувьд өгөгдлийг нь хамгаалж, бизнесийн зорилгодоо хүрэхэд чин сэтгэлээсээ нэмэр болохуйц технологийн орчинг бүрдүүлж өгөх явдал юм.

Бидний үйлчилгээ

Бизнес процессийн шинжилгээ

Байгууллагын одоогийн үйл ажиллагааг судалж, сайжруулах боломжийг тодорхойлно.

Системийн дизайн, техникийн экспертиз

Бизнесийг удирдах системийг танай хэрэгцээнд тохируулан зохиомжилж, техникийн зөвлөгөө өгнө.

Програм хэрэгжүүлэлт, сургалт

Microsoft Dynamics шийдлийг нэвтрүүлж, ажилтнуудыг системээ бүрэн ашиглахад сургана.

Дэмжлэг үзүүлэх үйлчилгээ

Нэвтрүүлсний дараа системийн хэвийн ажиллагааг хангаж, тасралтгүй дэмжлэг үзүүлнэ.

17+Жилийн туршлага
70+Төсөл
70+Харилцагч